solongonews
Хятад улс 10 сая тун вакцин нийлүүлнэ
2021-02-03 20:23
Хятад улс 10 сая тун вакцин нийлүүлнэ

Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 03-ны өдөр Хятад улс "КОВИД-19 цар тахлын эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө" буюу “COVAX”-д 10 сая тун вакцин нийлүүлэхээр болсон бөгөөд энэ нь ихэвчлэн хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээнд зориулна.

Мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс "КОВИД-19 цар тахлын эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө" -нд албан ёсоор нэгдэж, вакциныг дэлхий нийтийн хэрэглээний бүтээгдэхүүн болгож, хүртээмжтэй болгохын тулд ДЭМБ зэрэг төслийн үүсгэн байгуулагч талуудтай хамтран зүтгэнэ гэв.

Тэрээр хэлэхдээ, ДЭМБ-ын хүсэлтээр Хятад улс 10 сая тун вакциныг "хэрэгжүүлэх төлөвлөгөө" -ний хүрээнд голчлон хөгжиж буй орнуудын яаралтай хэрэгцээнд хангахаар шийдсэн гэжээ. Энэ бол вакцины шударга хуваарилалт хийж, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг урагшлуулан, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор Хятад улсаас авч буй бас нэгэн чухал арга хэмжээ юм.

Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл