solongonews
Хятад, Африкийн хөдөө аж ахуйн худалдааны хэмжээ 2023 онд 10 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна
2023-11-15 10:43
2023 онд Хятад, Африкийн хөдөө аж ахуйн худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар давж, 10 жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх арван жилд Хятад, Африкийн хөдөө аж ахуйн худалдааны хэмжээ 20 тэрбум ам.доллараас давахыг хичээнэ

            Хайнань мужийн Санья хотод 11-р сарын 14-нд болсон Хятад-Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны 2-р чуулга уулзалтын үеэр Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Тан Рэньжян хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс Африк тивээс өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт хурдацтай нэмэгдэж, цар тахлын үед ч жилийн дундаж өсөлтийн хурдаа 10 гаруй хувиар хадгалж байжээ. 2021 оны эцсийн байдлаар, Хятадын компаниудын Африк дахь хөдөө аж ахуйтай холбоотой хөрөнгө оруулалтын хэмжээ 12.8 тэрбум юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 11.4 хувьд хүрч, 30 мянга гаруй хүнийг ажлын байртай болгосон байна. Хятад улс Хятад, Африкийн хөдөө аж ахуйн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, Африкийн орнууд Хятадад ирж, Хятадын олон улсын импортын яармаг, Хятадын олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яармаг зэрэгт оролцоход таатай нөхцлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны парк байгуулахад дэмжлэг үзүүлнэ.  Мөн ойрын арван жилд Хятад, Африкийн хөдөө аж ахуйн худалдааны хэмжээг ахин хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум ам.доллар давах болно. Хятад улс улам олон аж ахуйн нэгжийг Африкт нэвтэрч, хамтарсан үйлдвэр, хамтын ажиллагаагаар Африкийн хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжиж болно.

        Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Хайнань мужийн ардын засгийн газраас ивээн тэтгэсэн Хятад, Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалт 11-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Хайнань мужийн Санья хотод болсон байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл