Бразилийн кофены экспортын худалдаачны нийгэмлэгээс саяхан нийтэлсэн тоо бүртгэлд харуулсанаар 2019 оны 01-р сараас 05-р сар хүртэл Бразилиас Хятад улсад экспортолсон кофе өнгөрсөн оны мөн үеэс 23 хувь орчим нэмэгдсэн байна. Энэ нь голдуу Хятад улсын залуучууд явах тусам кофенд сонирхолтой болсноос шалтгаалжээ.
Тус нийгэмлэгийн дарга Синьхуа агентлагт сурвалжлага өгөхдөө:
- Хятад улсад экспортлох кофег улам нэмэгдүүлэн Хятад улсын зах зээлээс илүү их ашиг олохыг хүсэж байна, бразилийн кофены чанар сайн, уналт их, адил бус хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадна гэсэн байна.
Бразил бол кофе голлон үйлдвэрлэдэг улс бөгөөд экспортын улс орон. Тус нийгэмлэгийн дарга онцлохдоо:
- Өнгөрсөн онд Шанхайд болсон Хятад улсын Олон улсын импортын анхдагч удаагийн экспоны үеэр Бразилийн кофег Хятад улсад гаргах чухал тохиолыг олгосон гэсэн байна.
