solongonews
Технологийн инновациар орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилд түлхэц өгнө
2016-07-22 16:19
Технологийн инновациар орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилд түлхэц өгнө.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн 21-нд "Янлины хөдөө аж ахуйн дээд шинэ техникийн ажил төрлийн үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалтыг удирдах багийн 8-р бага хурал"-д цохон тэмдэглэхдээ, үндэсний технологийн инновацийн бага хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн техникийн чухал эрэлт шаардлагад чиглэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өвөрмөц онцлог бүхий орчин цагийн хөдөө ахуйг байгуулах шаардлагыг биелүүлж, Янлины үлгэр жишээ бүсийг тачир, хагас тачир, хуурай бүсийн орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн чухал хүчин болгон байгуулж, улс орны эдийн засгийг үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхэд шинэ хүчин зүтгэл оруулах хэрэгтэй гэжээ.

Янлины орчин цагийн хөдөө аж ахуйн үлгэр жишээ бүс нь 19 жилийн бүтээн байгуулалтаар дамжин хөдөө аж ахуйн технологийн шинийг санаачлах, ололт амжилтыг дэлгэрүүлэх, бизнес эрхлэх орон зай гаргах зэрэг талаар илэрхий амжилт гаргаж, Хятадын орчин үеийн хөдөө аж ахуйн чухал "лаборатори"-йн үйлдэл үзүүлсэн байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл