Өвөр Монголын дөрөв дэх удаагийн соёлын аж ахуйн үзэсгэлэнгийн нэгэн агуулга болох соёл аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлэх чуулга уулзалт 09-р сарын 21-ний өдөр Хөххотод явагдсан байна.
Чуулга уулзалтад Хятад улсын дотоод, гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүдийг урьж, “Хятад улсын соёл аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлэх зам ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага”, “Соёл аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлж, аялал жуулчлалын хэрэглээний түвшин болон чанарыг ахиулах бодлогын тайламж”, “Дэлхийг бүх өнцгөөс харах” гэсэн гол сэдэвт илтгэл тавьсан байна. Хуралд оролцсон эрдэмтэн мэргэжилтнүүд, холбогдох албан удирдлага төлөөлөгчид “Хурдны төмөр замын эрин үе дэх Өвөр Монголын Соёл аялал жуулчлалын аж ахуйг хэрхэн чанарлаг хөгжүүлэх” сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүллээ.
Чуулга уулзалтанд мөн Өвөр Монгол орны дотно, гаднах соёлын аж ахуйн төлөөлөгчид, Монгол гэрийн зураг дизайн төлөвлөгөөний тэмцээнд шилдэг байранд шалгарсан дизайнер, Өвөр Монголын соёл аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
