Монгол Улсын Засгийн газар түүхий адууны шир Хятад улсад экспортлох хоригийг цуцлах шийдвэрээс хойш эхний ээлжийн 29445 ширхэг 558 мянган ам.долларын өртөг бүхий адууны түүхий шир Эрээний боомтын мал эмнэлэг, хорио цээрийн шалгалтаар орж Хятадын хил нэвтэрсэн тухай Global Taims сайт энэ сарын 24 ний өдөр уламжилжээ.

Эдгээр адууны шир Хэ Бэй мужийн үйлдвэрт очиж боловсруулалт хийгдэх юм байна.
2013 онд Монгол Улс түр хугацаагаар адууны шир экспортлохыг хориглосон юм. Хориг цуцлагдснаас хойш буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсад экспортолж буй нь энэ юм. Монголын статистикийн мэдээгээр тус улсын зах зээлд жил бүр 220 мянга орчим адууны шир нийлүүлэгддэг бөгөөд 2014-2015 онд 60 мянган адууны шир боловсруулан экспортолжээ. Малчид болон худалдаачдын гар дээр 140-150 мянган адууны шир хадгалагдаж байгаа нь түүхий адууны ширний үнэ буурах нөхцөлийг бүрдүүлээд байснаас Монголын Засгийн газар адууны түүхий шир экспортлох хоригийг цуцалсан юм байна.
