solongonews
Чөлөөт боксын аварга Отгонбаатар зодог тайллаа
2017-07-18 18:00
Улс орныхоо нэрийг өргөн түмэн олноо баясгаж явсан чөлөөт боксын дэлхийн аварга Отгонбаатарын зодог дайлах тэмцээн 2017 он 7 дугаар сарын 16-ны үдэш Хятад улсын Шанши мужийн Ши-ань хотын дүүрэг дэх Бай Лүюань буюу Цагаан бугатын шил жүжгийн талбайд амжилттай өндөрлөлөө.

   

  Энгэртээ наран мандуулсан эр зоригийн эзэн, олон аавын хөвгүүдийн дундаас одон болж гялалзсан, бөхийн өлгий Үзэмчин нутагтай, чөлөөт боксын дэлхийн аварга Отгонбаатар улс орны тэмцээн мөрийцөөнд олонт удаа оролцож, үзэгч түмнээ омогшин баясгаж, сэтгэлийг нь хөгжөөж явсан билээ. Тэрбээр 2007, 2008 оны бүх Хятад улсын хэмжээний чөлөөт боксын 75 кг-ын тэмцээнд тэргүүлж, 2008 оны Хятад - Ирань улсын Чөлөөт боксын тэмцээний 77.5 кг-ын тэмцээнд тэргүүлж, 11 дэх удаагийн бүх Хятад улсын спортын тэмцээний эрэгтэй чөлөөт боксын 77.5 кг-ын тэмцээнд тэргүүлсэн зэрэг дэлхийн ба Хятад улсын хэмжээний олон арван уралдаан тэмцээнд оролцож гялалзсан амжилт байгуулсан юм .   

Сагсан бөмбөгийн нэрт од Баатар зодог тайлах ёслолд саатав

      Отгонбаатарын ээж Сарангэрэл настан хүүгийхээ зодог тайлах тэмцээнд гэрэлтүүлэн саатаж, хүүдээ урам зориг хайрлалаа.

Ийнхүү Отгонбаатар аварга маань 17 жилийн чөлөөт боксын замдаа гялалзсан амжилттай байж, зодог тайлснаар ажил, амьдралынхаа шинэ гарааг эхлүүлж байгаа нь энэ билээ.

       Аваргын маань цаашдын  амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтугай!

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл