Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын тоо баримтын төвөөс, энэ амралтаар давхацсан тоогоор нийт 80 сая хүн жуулчилж, дотоодын аялал жуулчлалын орлого 33 тэрбум юаньд хүрнэ гэж төсөөлж байна. Зорчигчдын 50 орчим хувь нь хотын дүүрэг зэрэг ойрхон газраар аялах бөгөөд зоо парк, гол сэдэвт парк, иргэдийн зан заншил, экологийн орчинтой танилцана. Ши-Ань, Чэндү, Сүжөү, Гүйлинь, Сань-Я, Ханжөү зэрэг газрыг зорих жуулчид олон байгааг судалгааны дүн харуулжээ.
27, 28-нд Хятадын төмөр зам, авто замын тээвэр оргил үедээ орлоо. Төмөр замын салбарын тооцоолсноор, 27-30-нд Хятадад галт тэргээр аялах жуулчид давхацсан тоогоор 44.6 саяд хүрч, ойр нутгаар аялах, хамаатныдаа зочлох хүмүүс илэрхий нэмэгдэх төлөвтэй байна. Энэ амралтын үеэр хурдны авто замын хураамжийг чөлөөлөөгүй юм.
