solongonews
Хятадын олон улсын импортын II экспо өндөрлөв
2019-11-11 11:04
Хятадын олон улсын импортын II экспо өндөрлөлөө.

   Хятадын олон улсын импортын II экспо 11-р сарын 10-ны өдөр амжилттай өндөрлөсөн байна. Экспод 181 улс орон, бүс нутгийн 3800 гаруй аж ахуйн нэгж  экспод оролцсон байна.

- Энэ удаагийн экспоны бүтэн жилийн хугацаан дахь бараа бүтээгдэхүүний солилцооны өртөг нийт 71.13 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь анхдагч экспоноос 23 хувиар нэмэгджээ гэж Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн товчооны орлогч дарга Сүнь Чэнхай танилцуулсан байна.

Үүний зэрэгцээ экспоны үеэр Хун Чао олон улсын эдийн засгийн форум 11-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, улс төр, бизнес, эрдэм шинжилгээний салбарын 4000 гаруй хүн уг форумд оролцсон юм.

Сүнь Чэнхай:

- Импортын экспоны нөлөөлөх хүч улам өргөжсөөр байна. Цаашид шинэ эрин дэх олон улсын хамтын ажиллагааны чухал тавцан болж, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл