БНХАУ, АСАЕН яриа хэлцлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулж Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, АСЕАН-ны нарийн бичгийн дарга Лим Жок Хой нар долдугаар сарын 19-нд харилцан баяр хүргэв.
Ван И
-1991 онд яриа хэлцлийн харилцаа тогтоосноос нааш, Хятад улс болон АСЕАН-ны харилцаа үсрэнгүй хөгжлийг биелүүлж, харилцан хамгийн том худалдааны түнш болж, улмаар хамтын ажиллагааны түншийн харилцааг бэхжүүлж, хамгийн их амьжиргааны эрч хүчтэй стратегийн түнш болсон юм. Онцгойлон цар тахлын эсрэг хоёр тал харилцан тусалж, тахлын дараах эдийн засгийн сэргээн босголтод чухал ахиц гаргасан төдийгүй, хоёр талын хамтын ажиллагаа асар том нөөц боломж, уян хатан чанартай гэдгийг харууллаа. Эрхэм ноён тантай хамт яриа хэлцлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан удирдагч нарын чухал нийтлэг ойлголтуудыг практик дээр идэвхтэй хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн, хамтаар улам сайн сайхан ирээдүйг цогцлоход бэлэн байна гэж тэмдэглэжээ.
Лим Жок Хой
- Өнгөрсөн 30 жилд АСЕАН болон Хятад улсын харилцаа маш чухал амжилт тогтоож, стратегийн түншийн харилцаа нь бүс нутгийн хамгийн бодитой, хамгийн их амьжиргааны эрч хүчтэй хоёр талт харилцааны нэг болон хөгжсөн юм. АСЕАН болон Хятад улс нягт хамтран ажиллаж, харилцан тусалж, цар тахалтай хамтран тэмцэж, тахлын дараах бүс нутгийн сэргэн босголтыг хамтаар ахиулж байгаа нь хоёр тал эв санаа нэгтэй, маш сайн найрамдалтай гэдгийг тодхон харуулж байна. Ван И сайдтай нягт хамтран ажиллаж, жилийн эцсээр болох удирдагчдын уулзалтын бэлтгэлийг сайтар хангаж, АСЕАН, Хятадын харилцааг тасралтгүй урагшлуулахад бэлэн байна гэсэн байна.
