
Хятадын Засгийн газар Кенид үр тариа бүхий хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх баримт бичигт Хятадаас Кенид суугаа элчин сайд Лю Шяньфа болон Кенийн Сангийн сайд Хенри Ротич нар 3 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зуржээ. Баримт бичгийн дагуу Хятад улс Кенид 20 мянга гаруй тонн үр тариа бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Кенийн гангийн гамшигт өртсөн бүс нутгийн ард иргэдэд туслах болно.

Лю Шяньфа баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоны дараа Хенри Ротичийн хамт сэтгүүлчтэй уулзах үеэр хэлэхдээ, Хятад улс Кенийн гангийн гамшигт маш их анхаарлаа хандуулж байна. Кенийн Засгийн газрын хүсэлтийн дагуу, Хятадын Засгийн газар Кенийн Засгийн газар болон ард түмэнд 21 мянга 366 тонн 150 сая юанийн үнэ бүхий цагаан будааг хүмүүнлэгийн тусламж болгон өгч, гангийн хямрал, гамшгийн бүсийн ард иргэдийн өлсгөлөн зовлонг зохицуулах болно. Таамаглаж байгаагаар Кенид 20 мянга гаруй тонн цагаан будааг удахгүй хүргэн өгч, 1 сая 400 мянган иргэнийг нэг сарын хэрэгцээг хангах болно гэжээ.

