solongonews
Хятад-Арабын орнуудын яармаг өндөрлөв
2017-09-10 20:25
Хятад-Арабын орнуудын яармаг өндөрлөлөө.

Есдүгээр сарын 9-нд Ниньсягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Яргай хотод Хятад-Арабын орнуудын яармаг-2017 албан ёсоор өндөрлөлөө. Энэ удаагийн яармаг "Бодитой, шинэчлэлтэй, хамтран нэгдэх, хамтдаа амжилтад хүрэх" уриан дор болж, эдийн засаг, худалдааны хамтын  ажиллагаанд төвлөрч, бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, технологийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын хамтын ажиллагаа зэрэг таван том хэсэгтэй болж, нийт 47 орон, бүс нутгийн 1080 аж ахуйн нэгж оролцов.

Энэ удаагийн Хятад-Арабын орнуудын яармагаар 253 төсөлд гарын үсэг зурж, ерөнхий хөрөнгө оруулалт 186 тэрбум 50 сая юаньд хүрч, "нэг бүс нэг зам" дагуу орнууд давуу талаараа харилцан нөхөж, нээлттэй хөгжих шинэ боломж бүрдүүлсэн юм.

Үзэсгэлэнд оролцсон бизнесменүүд, тус яармаг болон Хятадын зах зээл тэдэнд бизнесийн хязгааргүй боломж нээж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт худалдааны саадгүй өрнөхөд дөхөм болсон гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл