Хятад улсад бүтээсэн дэлхийн хамгийн том нисгэгчгүй тээврийн нисэх онгоцны анхны туршилт 10 дугаар сарын 16-ны өдөр амжилттай болсон байна.

Уг нисэх онгоц Хятадын Өвөр Монголын Өөртөө Засан Орны Бугат хотын туршилтын талбайн хөөрөх-буух зурвасаас амжилттай ниссэн байна.
"Фэй Хун 98" тээврийн нисэх онгоцыг Хятадын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацид /”CASC”/ “Юнь 5Б” тээврийн нисэх онгоцны загвар дээр тулгуурлан бүтээжээ. Уг нисэх онгоцонд “CASC”-д бүтээсэн агаарын хөлгийн автомат удирдлагын хамгийн сүүлийн үеийн системийг суурилуулсан байна.
"Фэй Хун 98" нисэх онгоцны нислэгийн аюулгүй байдлын бүх дүрэм журмыг хангасан жин нь 2,5 тонн орчим бол ачаа тээшийн хэсгийн хэмжээ 15 шоо метр бөгөөд нийт 1,5 тонн ачаа тээвэрлэж болох аж. Дэлхийн хамгийн том нисгэгчгүй тээврийн нисэх онгоцыг хамгийн өндөртөө 4500 метрт цагт дээд тал нь 180 километрийн хурдтай нисэхээр зохион бүтээжээ. Түлш шатахуун цэнэглэхгүйгээр "Фэй Хун 98" 1200 хүртэл километр замыг туулж чадна. 150 метрийн урттай хөөрөх, буух зурвасаас хөөрч чаддаг учир хэцүү тогтоцтой газар нутагт ачаа тээвэрлэх боломжтой аж.
