solongonews
Хятад улс терроризмын эсрэг хууль баталсныг өндрөөр үнэлэв
2016-01-03 10:00
Хятад улс терроризмын эсрэг хууль баталсныг өндрөөр үнэлэв.

Синьхуа Агентлагийн мэдээ: БХАТИХ-ын Байнгын хороо саяхан "БНХАУ-ын терроризмын эсрэг хууль" баталсныг олон орны засгийн газар, мэргэжилтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд өндрөөр үнэлсэн байна.

Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хятадын анхны терроризмын эсрэг хуульд, террорист байгууллага, хүмүүсийг нотлон тогтоох, аюулгүйн сэргийлэлт, тагнуулын мэдээ мэдээлэл, байцаан тодорхойлох, хариу арга хэмжээ авах, олон улсын хамтын ажиллагаа, баталгааны арга хэмжээ, хуулийн хариуцлага зэрэг талаар тогтоол баталжээ.

Оросын гадаад харилцааны яамны сайтад тэмдэглэснээр: Хятад улс терроризмын эсрэг хууль баталсан явдалд Орос улс баяр хүргэе. Энэ бол Хятад улс аливаа хэлбэрийн терроризмд үр ашигтай цохилт өгөхөд хуулийн үндэс суурь тавьж өгсөн бөгөөд Орос Хятадын терроризмын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тус болно гэжээ.

Францын Парисын 8-р Их Сургуулийн Хятад судлаач Пиерре Писард: Саяхан Парист гарсан террорист халдлагын хэрэг, Оросын зорчигч тээврийн нисэх онгоц терроризмын халдлагад өртсөн, "Лалын улс бүлэглэл" барьцааны хүнийн амийг хөнөөсөн хэрэг явдал бүх дэлхий өдрөөс өдөрт өсөж буй терроризмын заналхийлэлд амар амгалан бус болж байгааг харуулж байна, Хятад улс терроризмын эсрэг анхны хууль баталсан нь зохистой, шударга үйл хэрэг юм гэжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл