solongonews
Хятад улс усан ашиглалтын бүтээн байгуулалтад 736 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ
2023-09-14 11:01
Энэ оны эхний найман сард Хятад улс усан ашиглалтын бүтээн байгуулалтад 736 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

   Усан ашиглалтын яамны сайд Ли Гүө-ин 13-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас зохион байгуулсан сэдэвчилсэн цуврал хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ оны 01-р сараас 08-р сар хүртэл Хятад улсын хэмжээнд 985 тэрбум 600 сая юанийн усан ашиглалтын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийжээ. Үүнд: 23600 шинэ ус ашиглалтын төслийг эхлүүлж, 736 тэрбум 100 сая юанийн усан ашиглалтын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж дуусгасан нь түүхэн дэх мөн үеийн дээд амжилтыг тогтоосон байна гэж танилцуулав.

Ли Гүө-Ин усан ашиглалтын өндөр чанартай хөгжлийг тууштай ахиулж, үндэсний усны аюулгүй байдлын баталгааны чадавхыг иж бүрнээр сайжруулах нөхцөл байдлыг танилцуулахдаа "Энэ оны 01-р сараас 08-р сар хүртэл усан ашиглалтын төслийн бүтээн байгуулалтад 1 сая 971 мянган хүн хамрагдсан байж, энэ нь эдийн засгийг сэргээх, сайжруулахад хүчтэй дэмжлэг үзүүлсэн" гэв.

   Усан ашиглалтын яамны Хөдөө тосгоны усан ашиглалт, усан цахилгаан станцын газрын дарга Чэнь Минжүн хэлэхдээ, энэ оны 01-р сараас 08-р сар хүртэл орон даяар хөдөө тосгоны ус хангамжийн төсөлд 98 тэрбум 880 сая юанийн хөрөнгө оруулалтын 73 тэрбум 650 сая юанийн хөрөнгө оруулалт нэгэнт хийгдсэн байна. Хөдөө орон нутгийн усан хангамжийн 15,692 төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 9,029 төслийг дуусгаж, 38.253 сая хөдөөгийн хүн амын усан хангамжийн аюулгүй байдлыг сайжруулсан гэжээ.

- Үндэсний усан сүлжээний үндсэн төслийн бүтээн байгуулалт ихээхэн хурдацтай явагдаж байна. Усан ашиглалтын яам дараагийн алхамд голын сав газрын үерийн хамгаалалтын инженерийн системийг сайжруулах ажлыг түргэтгэж, үндэсний хэмжээний томоохон усны сүлжээний төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж, гол, нуурын экологийн орчныг сэргээх ажлыг ахиулж,дижитал ихэр усны бүтээн байгуулалтын ажилыг эрчимжүүлнэ гэж Хятадын Усан ашиглалтын яамны Төлөвлөлтийн газрын дарга Жан Шянвэй ярив.

Зохиогч: ЛЮЙ ШЫПИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл