solongonews
Энэ зуны амралтын кино тасалбарын худалдаа шинэ дээд амжилт тогтоолоо
2023-08-21 17:20
Энэ зуны амралтын кино тасалбарын худалдаа шинэ дээд амжилт тогтоолоо

      2023 онд Хятадын кино тасалбарын зуны  амралтын худалдаа 18-ны 19:00 цагийн байдлаар 17.8 тэрбум юаньд хүрээд байна. Энэ нь 2019 онд 17.779 тэрбум юаний амжилтаас давж, зуны амралтын кино тасалбарын худалдаа шинэ дээд амжилтыг бий болгожээ. Түүнээс гадна, 2023 оны зуны амралтад киночдын тоо 435 саяас давсан байна.

 Энэ зуны амралтын үед нэвтрүүлсэн кино нь бүгд Хятадын  кино юм. Тэдний дунд "Алга болсон бүсгүй" кино нь зуны амралтын киноны жагсаалтын нэгдүгээр байранд түр оржээ. “Эцсийн шидэлт", "Ба жяо лон жон", "Сахиулсан үргэмжилсэн 1", "Чан-ань-ны 30 мянган газар", " гал халуун" нь зуны амралтын киноны жагсаалтын 2-6-р байранд түр байр эзэлж байна.

Энэ жилийн зуны амралын кинонууд нь олон янзын сэдэв, чанартай болсон гэж аж үйлдвэрийн салбарынхан үзэж байна. Хятадын шилдэг уламжлалт соёлоос бүтээлчээр тэжээл авахад анхаарлаа хандуулаад зогсохгүй бодит нийгмээс сэдэвлэлийг гүнзгий ухаж, Хятадын кино бүтээх асар том боломж, кино зах зээл тасралтгүй сэргэж байгааг харуулж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл