solongonews
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
2022-01-19 10:05
Хятад улс 147 орон, 32 олон улсын байгууллагуудтай 200 гаруй “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

 Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Жинь Шяньдүн 18-нд "Өнөөдрийг болтол Хятад Улс нэгэнт 147 орон, 32 олон улсын байгууллагуудтай 200 гаруй “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан" хэмээн мэдэгдэв.

Жинь Шяньдүн мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ:

“Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах дотно хөршийн хүрээ цар улам бүр өргөжсөөр байна. 2021 оны 12-р сарын эцэс хүртэл Хятад Улс Сан-Томе ба Принсипи, Куба, Марокко, Никарагуа, Сири улсуудтай “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Лаосын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яам хооронд "Бүс ба зам" хамтын ажиллагааны хамтын бүтээн байгуулалтыг зохицуулах механизм байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Мөн тэрээр Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэг идэвхтэй ажилласаар байна. 2021 оны 12-р сарын эцсийн байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэг 20 сар дараалан нэг сарын дотор 1000 гаруй галт тэрэг ажиллуулсан байна. 2021 он гэхэд Хятад-Европ чиглэлийн нийт 15183 ачааны галт тэрэг хөдөлж, 1 сая 464 мянган TEU ачаа бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувь, 29 хувь тус тус нэмэгдсэн байна гэж танилцуулжээ.

Зохиогч: ШЕ ШЫЯО,ЯНЬ И-ЛИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл