Бүх Эвенк, Орцон, Дагуур гурван үндэстний ард түмний хүсэл найдварыг өвөрлөн, XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган оролцож байгаа Өвөр Монголын гурван цөөн тоот үндэстний хошуунаас ирсэн бүх Хятадын ардын төлөөлөгч Эвенк үндэстний өөртөө засах хошууны дарга Сайнт, Орцоны өөртөө засах хошууны дарга Хэ Шэнбао, Мориндаваагийн Дагуур үндэстний өөртөө засах хошууны дарга Сүө Шүхүй нар тушаал хариуцлагаа хянамгай гүйцэтгэж, гурван цөөн тоот үндэстний ард түмний хүсэл бодлыг их хуралд идэвхтэй дэвшүүлнэ.
3 дугаар сарын 8-ны өдөр XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган гурав дахь өдрийн хянан зөвшилцөх шатандаа орж, БНХАУ-ын үндэстний хэрэг эрхлэх комиссын орлогч дарга Ли Жао Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн бүгд хуралд оролцож төлөөлөгчдийн саналыг сонсжээ. Сайнт төлөөлөгч болон Сүө Шүхүй төлөөлөгч үндэстний ажлын тухай саналаа идэвхтэй дэвшүүлж, үндэстний хөгжилд тулгарч байгаа асуудал, гурван цөөн тоот үндэстний уламжлалт соёлыг хөгжүүлэн хамгаалахыг шаардаж байгаа байдал зэрэг саналаа илтгэв. “Шинэ хэв байдалд үндэстний ажилд маш олон шинэ байдал илэрсэн бөгөөд хөгжлийн нөхцөлийн хязгаарлалаас болж, хүн ам цөөн үндэстний олон түмний орлого доор, ядуурлыг бууруулах ажил мөн гол зүйл болж байсаар. Үндэстний үг хэл үсэг бичгийг уламжилж хадгалахад ч маш олон хүнд асуудал тулгарч байна гэж Сайнт төлөөлөгч хүн ам цөөн үндэстний эдийн засаг нийгмийн хөгжилд санааширч байгаа сэтгэлээ илтгэв. Сүүлийн жилүүдэд Сайнт төлөөлөгч бүх Хятадын "Хоёр чуулган" хүн ам цөөн оронд тулгарч байгаа асуудлуудыг гол болгон дэвшүүлсээр ирэв.
“Засгийн газрын ажлын тайлан”-д үндэстний орны хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлж, цөөн тоот үндэстний шилдэг уламжлалт соёл ба онцлогт тосгон балгасыг хамгаалан хөгжүүлж, хүн ам цөөн үндэстний хөгжлийг тэтгэн дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, хил хязгаараа мандуулж ард иргэдээ баяжуулах ажиллагааг хэрэгжүүлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг хамтран чинээлэг нийгэмд оруулна” гэж үндэстний ажил ба үндэстний орныг дэмжих төрийн бодлогыг ил дурдаж итгэл зоригийг хөвчилсөн гэж Сүө Шүхүй төлөөлөгч хэлэв.
Гурван цөөн тоот үндэстний ардын төлөөлөгч төрийн бодлогын дэмжих эрч хүчээ чангаруулах, ядуурлаас ангижруулах ажлыг бүх талаар эрчимжүүлж, цөөн тоот үндэстний ядуу хошуу балгасыг тэтгэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг талаарх ард түмний хүсэл бодлыг дээд шатанд дэвшүүлж билээ.
