Хятад улс өөрчлөлт, нээлттэй байдлын 45 жилийн ойгоо тэмдэглэв.
Энэ жил бол гурван жил үргэлжилсэн цар тахлын дараах сэргэн хөгжсөн эхний жил. Хятадын эдийн засаг энэ онд гадаад дотоод сөрөг хүчин зүйлсийг даван туулж, зах зээлийн цар хүрээгээ тэлж, хөгжлийн чанараа сайжруулж чадлаа. Олон жилийн турш өөрчлөлт шинэчлэлт хийж, гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсний үр дүн гарч байна.
ХКН-ын 20 их хурал өнгөрсөн жил болсон. Хурлын дараа төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, шинэ бодлого үндэсний хэмжээнд хэрэгжиж байна. Банк санхүү, нийгмийн удирдлага, дижитал салбар, оюуны өмч хамгаалал зэрэг олон салбарт цогц шинэчлэл хийв. Ингэснээр засаглалын чадавх сайжирч хөгжлийн хөдөлгөх хүч болж үр шимээ өгч байгаа юм. Үндэсний хэмжээнд нэгдмэл том зах зээл бий болгож, зах зээлийн эдийн засгийн боловсронгуй системээр компаниудын хөгжлийг дайчилсан жил байлаа. 2023 онд төрийн өмчийн компаниуд шинэчлэл хийв. Хувийн хэвшлийг хөгжүүлэх тухай Төрийн зөвлөлийн бодлогын баримт бичиг гарч, зах зээлийн өрсөлдөөнд хувийн хэвшилд учирч болох саад тотгорыг арилгаснаар эдийн засгийн хөгжилд эрч хүч сэлбэж байна.
Хятад улс 2023 онд гадны хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх 24 заалт бүхий журам гаргаж, тэдэнд тавьж байсан аливаа хязгаарлалтыг цуцалж, бизнесийн орчныг зах зээлийн журмаар, хуулийн журмын дагуу олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж ирэв. Үүний тод жишээ бол 2023 онд Хятадад зохиосон олон улсын үзэсгэлэн хуралдаан болж байна. Эхний 11 сарын байдлаар Хятадын импорт экспорт 37 их наяд 960 тэрбум юань болж, хөгжлийн эрч хүчээ хадгалж чадсан юм.
Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн эхний жилүүдэд хямд ажиллах хүчээр бүтээсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж асар их амжилтад хүрсэн. Эдүгээ технологийн дэвшил сайжирч, хөдөлмөр хүчний өртөг өсөн, олон улсад худалдааны өрсөлдөөн, маргаан ширүүссэн зэргээс шалтгаалж экспортод түшиглэн хөгжих боломжгүй болсон. Хятад улс иймд дотоод эдийн засаг том эргэлтээр гол болгож,улсын эдийн засгийн дотоод болон гадаад хос эргэлттийг тэгш хөгжүүлэх шинэ стратеги гаргаж, гадны хөрөнгийг ихэвчлэн дээд технологи, ногоон хөгжил, дижитал технологид татах болсон юм. Эдгээр том өөрчлөлтийг хийснээр Хятад улс дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл, хамгийн том цахим худалдааны зах зээл, дэлхийн хоёр дахь том импортын зах зээл болж чадсан юм.
