solongonews
Олон улсын вино яармаг нээгдлээ
2021-09-26 17:06
Олон улсын вино яармаг нээгдлээ.

9-р сарын 26-ний үдээс өмнө Хятадын Ниньжягийн Хотон Үндэстний Өөртөө засах орны виноны соёл аялал жуулчлалын яармаг Яргай хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. Уг яармаг бол Хятадын анхны улсын зэрэглэлийн виноны соёл аялал жуулчлалын ерөнхий наадам юм. 183 зочид буудал, аж ахуйн нэгж өөр өөрийнхөө вино болон вино үйлдвэрлэх машин механик, багаж хэрэгслээ дэлгэн үзүүлж худалдаалж байна.

БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Чэнжү уг яармагийг нээж хэлсэн үгэндээ "Хятадын Ниньшягийн олон улсын виноны соёл аялал жуулчлалын яармаг бол Хятад улсын анхны виногоор гол сэдэв болгосон улсын зэрэглэлийн яармаг болно. Ниньшяд улсын зэрэглэлийн виноны ажлыг нээлттэй хөгжүүлэх ерөнхий туршилтын бүс байгуулах ёстой" гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл