solongonews
Путин түүхийг гуйвуулах явдлыг тууштай эсэргүүцэхийг уриалав
2021-05-10 16:07
Путин түүхийг гуйвуулах явдлыг тууштай эсэргүүцэхийг уриалав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 08-ны өдөр нийтэлсэн Аугаа эх орны дайны ялалтын 76 жилийн ойн гадаадад чиглүүлсэн баярын мэндчилгээндээ түүхийг гуйвуулах, эх орны дайны үр дүнг өөрчлөх, нацистуудын харгислалыг цайруулах гэсэн оролдлогыг өнөө үед хатуу эсэргүүцэх ёстой гэж илэрхийлсэн байна.

- Энэ өдөр бид дайсантай баатарлаг тулалдаж явсан, эсвэл ар талд харамгүй зүтгэж байсан эцэг, өвгөдийн гавьяаг дурсан санаж байна. Тухайн хүнд хэцүү он жилүүдийг дурсаж, өсөн торниж буй шинэ үедээ өвлүүлэн уламжлах нь бидний ёс суртахууны үүрэг мөн гэж Путин гадаадад чиглүүлсэн мэндчилгээндээ дурджээ. Тэрээр мөн хатуу бэрх дайны жилүүдэд нөхөрлөсөн ахан дүүс, харилцан туслалцах сайхан уламжлал нь өнөө эринд бүтээлч сайн хөрш, найрсаг харилцааг тогтоох, хөгжүүлэх бат бэх үндэс суурь хэвээр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Путин эх орны төлөө дайнд оролцсон бүх ахмад дайчид, арын зүтгэлтнүүдэд талархал илэрхийлж, тэдний эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн зөгнөсөн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл