solongonews
Цалингийн доод хэмжээг нэмэхээр шийдвэрлэлээ
2016-04-21 12:16
МҮЭХ, Хөдөлмөрийн яамны гурван талт хэлэлцээрийн дагуу 2013 оны хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон.

        Улмаар 2014 оны есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон.

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Үүний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгохоор Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаар  тохиролцоонд хүрчээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгийг 25 хувиар нэмэхээр болсон гэсэн үг юм. 

Ингээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болгосныг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл