
Энэхүү цувралын салхийг “Нүүдэлчин-70 Ордос” анхдугаар үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны томоохон хотуудын нэг болох Ордос хотноо 2017.06.22-ноос 2017.06.26-ын /5 хоног/ өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Ийнхүү Ордос хотоос эхлэх уг төсөлд үндэсний үйлдвэрлэгчдийн нүүр царай болсон брэндийг бүтээгчид оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан хамтран ажиллахаар бэлтгэлдээ хэдийнээ ороод эхэлжээ. Ачаа тээвэрлэлт, зочид буудал болон бусад гарах зардлыг цогцоор шийдсэн учраас бизнес эрхлэгчдэд “толгой өвтгөсөн” асуудал гарахгүй болохыг зохион байгуулагчид онцлох юм билээ. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотоос эхлэх энэхүү төсөлд оролцогчид нь бараа бүтээгдэхүүнийхээ танилцуулга, борлуулалтыг хийнгээ, бизнес уулзалт хийж ажиллангаа байгалийн сайханд бас амраад амжих аж.
Ордосоос эхлэх “Нүүдэлчин 70” нь цаашид Авга хошуу, Зүүн Үзэмчин, Дөрвөд хошуу, Баруун Үзэмчин, Шилийн хот гэсэн чиглэлээр үргэлжилнэ.
