Олон орны зүтгэлтэн, мэдээллийн хэрэгслүүд Хятадын Үндэсний статистикийн товчооноос 19-нд нийтэлсэн энэ оны өмнөх гурван улирлын Хятадын эдийн засгийн индексэд маш их анхаарал хандуулж, Хятад улсын эдийн засгийн гол гол индексэд сайжрах чиг хандлага гарсан бөгөөд Хятад улсын эдийн засгийн эрчимтэй сэргэлт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг урагшлуулах болно гэж үзжээ.
Сингапурын OCBC банкны эдийн засагч Шие Дүнмин хэлэхдээ, Хятад улсын нийтэлсэн эдийн засгийн тоо бүртгэлээс харахад өдгөө Хятад улсын эдийн засаг цар тахлын дундаас эрчтэй сэргэж, өмнөх гурван улиралд эдийн засаг нь өмнөх оны мөн үеэс 0.7 нэгжээр нэмэгдэж, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэл нь мөн сэргэж байна. Хятад улсын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт ашигтай байх болно гэжээ.
Энэтхэгийн Глобал зөвлөхүүдийн төвийн Хятад улсын тухай судалгааны газрын дарга Прасоон Шарма хэлэхдээ: Хятад улсын ДНБ-ний өсөлт нь хүмүүст урам зориг нэмж байгаа бөгөөд ийм амжилт хүмүүсийн анхаарлыг маш татаж байна. Өдгөө дэлхийн эдийн засаг бүгдээр идэвхтэй хүчин зүйлийг чармайн эрэлхийлж байгаа бөгөөд Хятад улсын эдийн засагт маш сайн чиг хандлага илэрч байна гэжээ.
Америкийн “Нью Йорк таймс” сонины мэдээлснээр, дэлхийн зонхилох бүс нутаг COVID-19 цар тахлын эсрэг чармайн тэмцэж буй үед, Хятад улс харин цар тахлыг тогтоон барьж чадвал эдийн засаг маш түргэн сэргэх болно гэдгийг дэлхий нийтэд хандан дахин гэрчиллээ. Хятад улс бол энэ онд эдийн засгийн индекс нь өмнөх оны мөн үеэс өсөн нэмэгдсэнийг мэдэгдсэн анхдагч орон юм гэж тэмдэглэжээ.
Английн “Financial Times”-ын мэдээлснээр, Хятад улсын энэ оны эхний гурван улирлын ДНБ-ний өсөлт 4.9 хувьд хүрсэн бөгөөд цар тахал гарахаас өмнөх үеийн адил хугацааны түвшинд дөхөж байна гэжээ.
