Ногоон цайны ашиг тус маш их. Жишээлбэл: Зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалт, артрит гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Ингээд ногоон цайны хэрэглээний давуу талаас дурдвал:
Тогтмол ногоон цай хэрэглэдэг хүмүүс ханиад хүрсэн ч амархан эдгэдэг.
Ногоон цай харшлын эсрэг үйлчилгээтэй бөгөөд түүний найрлаганд агуулагдах EGCG антиоксидант нь гистамин болон иммуноглобулин Е-ийн ялгарлыг багасгаж, харшил гарахаас урьдчилан сэргийлдэг аж.
Ногоон цай уух нь жин хасахад нөлөөлж, биеийн жинг тэнцвэртэй хадгалахад тустай.
Дасгал сургуулилт хийсний дараа булчингийн тэнцвэрт байдлыг хадгалахад тустай ч хүчний дасгал хийсэн тохиолдолд уух хэрэггүй.
Ногоон цай тогтмол уудаг хүмүүс ой тогтоолт сайтай байдаг.
15 минут орчим хандалсан цайгаар чихрийн харшлыг шавшиж болно.
Хэдийгээр маш олон давуу талтай ч өдөрт 3-аас илүү аягыг ууж болохгүй. Учир нь энэ ургамлын навчинд их хэмжээний металл, хөнгөн цагаан, хар тугалга агуулагдсан байдаг учир их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд хортой. Үүнээс гадна тэжээллэг бодисыг шингээх үйл явцыг саармагжуулдаг бөгөөд кофеин агуулсан байдаг юм.
