Шинжээчдийн үзэж байгаагаар, Америкийн худалдааг ивээх үзэл нь түншээ хохироохоос гадна өөрийгөө болон бусад улс орнуудад ч асар их гарз хохирол учруулна. Японы "Канон" компанийн Олон улсын стратегийн судалгааны газрын захирал Киёюки Сегучи: Америкийн засгийн газар буруу бодлого хэрэгжүүлж байна. Ойрын үеийн шийдвэрээс нь үзвэл, худалдааг ивээх үзэл нь хэрэглэгчдийн дарамтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний өртгийг өсгөх болно. Дунд, урт хугацааны хувьд, Америкийн аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүчин чадлыг бууруулах төдийгүй цаашлаад дэлхийн дэлхийн засгийн өсөлтийг доош татах болно гэжээ.
Германы Эдийн засгийн судалгааны газрын дарга Марсель Фратцшер: Олон улсын худалдааны маргаан хурцдах нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг уруу татах нь илэрхий байдаг юм гэжээ.
Их Британийн Нортумбрийн их сургуулийн Ньюкасл бизнесийн хүрээлэнгийн профессор Шүн Юй, "Америк өөрийн эрх ашиг, худалдааг ивээх үзлийг онцолж, маш жижиг зүйлийн төлөө бусадтай маргаж, бусдын хөгжлийг хязгаарлахаар оролдож байна. Энэ нь Америк өөртөө “маш итгэлгүй” байгааг илхэн харууллаа. Харин Хятад улсын нээлттэй хаалганы бодлого улам бүр өргөжиж байгаа нь улс орон хөгжөөд зохих түвшинд хүрсний дараа олон улс дахь үүрэг хариуцлагаа сайн дураараа ухамсарлаж буй хэрэг бөгөөд Америкийн одоогийн үзэл баримтлалтай харьцуулахад маш тод ялгаа гарч байна гэжээ.
