ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтын талаар ингэж ярилаа.
- Энэ оны дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө өөдрөг биш байна.Тогтворгүй, тодорхойгүй, урьдчилан тааварлах боломжгүй олон хүчин зүйл бий.Өсөлтийг хэрхэн тогтворжуулах вэ гэдэг нь дэлхийн бүх улс орны хувьд сорилт болж байна.
Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувь байхаар тогтоосон. Олон хүчин зүйлийг иж бүрнээр нь авч үзсэний үндсэн дээр энэ тоог гаргасан юм. Хятадын эдийн засгийн хэмжээ маш том, 120 их наяд юань давсан. Гэхдээ олон шинэ сорилттой тулгарч байна. Ийм өндөр суурь тоон дээр 5 хувийн өсөлт гаргах нь амаргүй. Бид илүү шаргуу ажиллах хэрэгтэй.
Тодорхой ажлын дунд хийх ёстой зүйлүүд: нэг нь макро бодлогыг хослуулах, хоёр дахь нь эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, гурав дахь нь өөрчлөлт, шинэчлэлийг хослуулах, дөрөв дэх нь эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
