solongonews
Трампын амьдардаг пентхаус
2016-11-23 12:11
Нью-Йорк дахь ”Trump Tower”-н дээд давхарт Трамп эхнэр Мелани, хүү Бэрроны хамт амьдардаг.

Нью-Йорк дахь "Trump Tower"-н дээд давхарт Трамп эхнэр Мелани, хүү Бэрроны хамт амьдардаг. Тэд гурван давхар  пентхаустайг.  Сууцны дотоод заслыг  1983 онд Анжело Донгийн гаргасан загвараар хийжээ.

Бүх өрөөний хана болон шал болон баганыг  гантигаар хийж,  24 каратын алтаар чимсэн байна. Тиймдээ ч “Людовика XIV"-ийн ордонтой адил төстэй харагддаг.

Таазан дээр нь Грекийн домгийг харуулсан зургийг гараар бүтээжээ. Мөн цагаан гантиг болон болор гэрлийн бүрхүүлээр чимсэн байна.

Өрөөнд байгаа бүхий л эд зүйлс тэр дундаа ширээний чийдэн болон цэцгийн сав, аяга таваг болон суурь зэргийг алтаар хийсэн байна. 

Түүний пентхаусыг 100 сая ам.доллараар үнэлдэг. Гэрийнх нь гадаах хаалга нь хүртэл алт болон очир эрдэнэ чимэгтэй.

Дональд Трамп удахгүй цагаан ордон руу нүүх болно. Түүнд гэрээ орхиж явахад хүндхэн байх болов уу хэмээн  The Daily Mail бичиж байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл