Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотод 2016 оны 9 дүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтын хүрээнд “Хятад-Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум” зохион байгуулагдсан. Форумын үеэр БНХАУ-ын Тариалангийн банк Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банктай “Төгрөгийн дансны хамтын ажиллагааны санамж бичиг” болон “Төгрөгийн зээлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк нь 2002 онд БНХАУ-ын Тариалангийн банктай хамтран юанийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн бөгөөд хоёр банкны хамтын ажиллагааны 15 жилийн ойг угтаж бизнес харилцаагаа шинэ төвшинд гаргалаа.
