solongonews
Хятад, Монголын тосон будгийн зургийн үзэсгэлэн болов
2019-08-28 16:25
Хятад, Монголын тосон будгийн зургийн үзэсгэлэн боллоо.

        Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх цуврал үйл ажиллагааны нэг болох "Алтан намрын Үзэмчин"  нэртэй Хятад, Монголын тосон будгийн зургийн үзэсгэлэн Зүүн Үзэмчин хошууны Үзэмчин музейд 08- р сард болж өндөрлөв.
         Үзэсгэлэнд Монгол Улсын СТА Ё.Бадарч нарын 7 уран бүтээлчийн 50 гаруй уран бүтээл болон Өвөр Монголын Шилийнгол аймгийн зураач Мэдэгийн 20 уран бүтээл, Зүүн Үзэмчин хошууны Буяндэлгэр, Цагаансувд, Дэгжрэх, Отгонбаяр, Эрдэнэмөнх зэрэг залуу зураачдын нийт 30 гаруй бүтээлийг хүмүүсийн хүртээл болгосон байна. Бүтээлүүд нүүдэл ахуй, уул ус, амьтан байгалийн зураг, түүхэн хүний хөрөг зургууд байж үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байв. Үзэсгэлэнгийн бүтээлээс уншигч та бүхэнд хүргэж байна.

Зохиогч: Ц. Урантунгалаг
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл