solongonews
”XVII удаагийн Ваньшөү форум” болов
2018-05-07 16:10
”XVII удаагийн Ваньшөү форум” 05-р сарын 06-нд Бээжин хотноо болов.

Өмнөд Африкийн Хүмүүнлэгийн судалгааны зөвлөлийн төв, Москвагийн Олон улсын харилцааны хүрээлэн, Өмнөд Африкийн Зулуландын их сургуулийн санхүүгийн хүрээлэн, Энэтхэгийн ажиглагчдын судалгааны сан, Бразилын хэрэглээний эдийн засгийн институтийн Этиоп дахь Цахилгаан, эрчим хүчний компани, Латин Америк дахь Хятадын улс төр, эдийн засгийн судалгааны төв зэрэг байгууллагын 100 гаруй төлөөлөгч форумд оролцон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц ба олон улсын шинэ хөгжлийн үзэл баримтлал, БРИКС-ийн хамтын ажиллагааны шинэ механизм ба шинэ замнал, БРИКС-ийн хамтын ажиллагаа ба Олон улсын тогтвортой хөгжлийг биелүүлэх, Олон улсын хөгжил ба хамтын ажиллагаа гэсэн 4 сэдвээр ярилцав.

Хоёр өдөр үргэлжлэх тус форум "БРИКС-ийн түншлэлийг гүнзгийрүүлж, шинэ хэлбэрийн олон улсын хөгжил, хамтын ажиллагааг урагшлуулъя" сэдвийн дор зохиогдож, БРИКС-ийн судлаачдын хамтын ажиллагааны Хятадын талын хэрэг эрхлэх зөвлөл, Хятадын эдийн засаг, худалдааны их сургуультай хамтран зохион байгуулжээ. ХКН-ын төв хорооны Гадаад харилцааны судалгааны төвийн эрхлэгч, БРИКС-ийн орны зөвлөхүүдийн хамтын ажиллагааны Хятадын талын зөвлөлийн нарийн бичгийн дарга Луань Жяньжан: БРИКС-ийн орнууд хамтын ажиллагааныхаа хоёр дахь "алтан 10 жил"-ийг эхлүүлж байна гэжээ.

Луань Жяньжан: БРИКС-ийн орнууд Макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, талуудын хөрөнгө, нөөц баялаг, зах зээл, технологи, хүний нөөц зэрэг давуу талаа харилцан нөхөж, эдийн засгийн худалдааны хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн, хөгжсөн орнуудад түшиглэхээ багасгаж, хамтын үзэл баримтлал, БРИКС-ийн орнуудын маргааныг шийдвэрлэх үндсэн зарчмыг бий болгох ёстой гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл