Энэ л хотын үүх түүхийг сөхөж яривал чамгүй урт хугацаа хэрэгтэй болно. Эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан энэ нутаг Манж Чин улсын эхэн үед Орос, Хятадын хилийн зааг болсон түүхтэй. Харин 1896 онд Хятад-Оросын гэрээний дагуу баригдсан Сибирь, Манжуурыг холбосон төмөр зам 1901 онд ашиглалтад орсноор Манжуур өртөөг байгуулж байсан аж. Өдгөө Манжуур хот нь нийтдээ 732 хавтгай дөрвөлжин километр нутагтай 300 гаруй мянган хүн амтай. Хүн ам цөөнтэй ч гэсэн энэ хот БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай замын боомт.

Зуу гаруй жилийн түүхтэй энэ хот сүүлийн үед хурдтай хөгжиж байна. ӨМӨЗО-ны Орос дахь импорт, экспортын бүтээгдэхүүний 80 хувь нь энэ боомтоор дамждаг бөгөөд Орос, Монгол, Япон, Солонгос зэрэг 40 гаруй улстай эдийн засаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Түүхэнд “Евро-Азийг холбосон гол худалдааны зам”, “Азийн цонх” хэмээн нэрлэгдсэн Манжуур хот Хятадын хамгийн том хуурай замын боомт гэдэг нь дээрх хэдхэн тооноос харагдана. Хойд талаараа Оростой, баруун талаараа Монгол Улстай хил залгаа оршиж байгаа учир газар зүйн давуу талаа ашиглан Манжуурыг аялал жуулчлалын бүс нутаг болгохыг хичээсээр байна.

Mанжуур хотын Улсын хаалга, Матрёшка талбай, өвөрмөц алтан оройт бөмбөгөр дээвэртэй орос загвар бүхий байшингууд нь энэ хотын өнгө төрхөд Оросын соёл, зан заншлыг нэвт шингээж байдаг бөгөөд Манжуурын нэрийг олон улсад гаргадаг брэнд гэж нэрлэж болохуйц том арга хэмжээнүүдийн нэг болох Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зэрэг нь улсын дотоод гадаадын олон жуулчдын сонирхлыг эрхгүй татдаг.
Манжуур хотын Хятад, Оросын хилийн аялал жуучлалын дүүрэг нь 5A зэрэглэлийн аялал жуучлалын орон болсон. Уг дүүрэг нь Улсын хаалга, Матрёшка талбай, Цагааннуур үзэсгэлэнт орон ба Хятад, Оросын худалдаа аялал жуучлалын үзэсгэлэнт газрыг хамардаг.

Бүх орон нутгийн аялал жуучлалыг хүчлэн хөгжүүлж байгаа энэ үед хилийн боомтод суурилсан хилийн аялал жуучлал, хил дамнасан аялал жуулчлал нь Өвөр Монголын аялал жуучлалын салбарын нэгэн өвөрмөц өнгө төрх болж, аялал жуучлалын орлогын шинэ хүчин болж байна. Өвөр Монголд 18 улсын зэрэглэлийн хилийн боомт байдаг. Манжуур боомт Өвөр Монголын хамгийн том боомт мөн Хятад улсын хамгийн том хуурай замын боомт юм. Боомтын бүтээн байгуулалт, хилийн худалдааны хөгжил, боомтын эдийн засгийн хөгжлийг дагаад хилийн боомт нь зөвхөн хилийн хоёр талын улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа явуулдаг "Худалдааны хот” биш болж, соёл аялал жуучлал, Шинжлэх ухаан, техник технологи зэрэг олон талын харилцаа хамтын ажиллагаа хийх чухал орон болсон байна. Хилийн боомтууд нь Өвөр Монгол, цаашлаад Хятад улсаас Монгол, Орос хоёр улстай эдийн засаг худалдаа, соёл аялал жуучлал зэрэг салбарын хамтын ажиллагаа хийх хамгийн хөл хөдөлгөөний орон болж билээ.

Хоёр жилийн өмнө Хөххотод болсон " Хятад, Монгол, Орос гурван улсын аялал жуучлалын хамтын ажиллагааны зөвлөлдөх хурал”-аар гурван улсын аж ахуйн нэгж компаниуд 10 төсөл дээр хамтран ажиллах хэлэлцээр хийж, хамтран ажиллах санамжийн хөрөнгө оруулалт 1.39 тэрбум юаньд хүрсэн байна. Хил дамнасан аялал жуучлалын хамтын ажиллагаа нь Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын чухал хэсэг болно хэмээн өндөр үнэлж байсан бол өнөөдөр гурван улсын аялал жуулчлалын маршрут 21 болж, хоёр жилийн хугацаанд 9 шугам нэмэгдсэн байна. 1991 онд Хятад улсаас Өвөр Монголыг Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байсан бол 26 жилийн дараах өнөөдөр хил дамнасан аялал жуулчлалын маршрут 21 боллоо. Жишээлбэл, “Эрээн хот - Улаанбаатар – Иркутск - Манжуур хүрэх "Цайн зам"-ын хил дамнан хувийн машинаараа аялах зам шугам нь хил дамнасан аялал жуулчлалын зам шугамын нэг болно. Хилийн боомт нь хиллэж байгаа хоёр улсын харилцаа солилцооны хүйс юм. Гадаад арилжааны хөгжил харилцаа солилцооны нягтралыг дагаад хоёр талын иргэдийн идээ ундаа, хувцас засал, орон сууц, эдлэл хэрэгсэл гэх мэтээр үйлдвэрлэл амьдралын олон талаар харилцан нөлөөлж хилийн боомт нь хоёр улсын онцлогийг харуулсан өвөрмөц онцлогтой орон болон хөгждөг.
Байршлын давуу тал нь хилийн боомтын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүн давуу тал болдог. Хилийн боомтын Улсын хаалга бол жуулчдын анхны сонголт болдог бол боомтын хот дахь гадаад онцлогтой барилга, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, татваргүй бараа бүтээгдэхүүн нь жуулчдын хилийн боомтод аялах удаах сонголт болно. Хилийн боомтоор аялах жуулчид өдрөөс өдөр нэмэгдэж байна. Өвөр Монгол 4200 километр урт хилийн шугамаараа Орос, Монгол хоёр улстай хиллэж, хилийн дээсэн дээр сүндэрлэн боссон Эрээн боомт, Манжуур боомт, Зүүн Хатавч боомт, Мандал боомт зэрэг хилийн боомтын өнгө төрх, Улсын хаалга, Хилийн тоот хөшөө нь жуулчдын сонирхох нэгэн үзмэр болж байна.
“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байрлуулалт нь энэ гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үүний дагуу гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг ч хүчтэй хөгжүүлж, хилийн боомтыг Өвөр Монголын аялал жуулчлалын хөгжил дэх “хүйс”-ийн гол хүчний үр өгөөжийг улам гаргасаар байна.
