Хүүхдэд аль болох багаас нь унтахын өмнө үлгэр, домог ярьж өгөх нь тэдний уран сэтгэмж, төсөөлөх чадамж хөгжих том боломж юм. Онцгойлон аав (өвөө, авга нагац ах нар)-ын ярьж өгөх домог, түүх, үлгэрүүд их чухал. Гэхдээ унтахын өмнө учир айдастай, аз жаргалгүй, бүтэлгүй төгсгөлтэй үлгэрээс татгалзаарай.
Аав (өвөө, ах) ярих яагаад чухал вэ:
Аавууд төдийлөн хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаад байдаггүй тул үлгэр домгоор дамжуулаад харилцан нээлттэй ярилцдаг болсноор өсвөр насанд хүүхдэд тохиолдох олон төрлийн сэтгэл зүйн бэрхшээлээ тантай сэтгэл санаагаа нээлттэй хуваалцдаг болно.
Өдөр тутамд аавуудын сэтгэл хөдлөл төдийлөн сайн мэдрэгддэггүй, үгийн баялаг ч тодорхой хэдэн үгэнд эргэлддэг. Харин ном уншиж, үлгэр ярих үед аавын сэтгэлийн илэрхийлэл, дууны өнгийн өөрчлөлт, өмнө сонсож, өдөр тутам амнаас нь гарч байгаагүй үгүүд гэх мэт маш олон шинэ содон зүйлс ажиглагдаж хүүхдэд хамгийн таашаалтай, жаргалтай мэдрэмжийг өгдөг.
Унтах бүрд аав сонин содон зүйлсийг ярьж өгснөөр өөрийг нь хамгаалах хүчтэн, бүхнээс супер баатар дэргэд байгаад бахархаж хүүхэд өөртөө итгэлтэй болдог.
Номын адал явдлыг хамтдаа хуваалцаж, багаас нь аавын дуу хоолой сэтгэл зүрхэнд шингэснээр та хоёрын хооронд насан туршийн гүнзгий итгэлцэл, халуун дулаан харилцаа бат бөх оршдог.
