solongonews
Малайзын үзэсгэлэнд Хятадын цэргийн үйлдвэрлэлийн байгууллага оролцож байна
2018-04-16 22:59
Малайзын үзэсгэлэнд Хятадын цэргийн үйлдвэрлэлийн байгууллага оролцож байна.

16-нд, Куала Лумпур хотноо 4 хоног үргэлжлэх  Малайзын батлан хамгаалалтын үзэсгэлэн нээгдэв. Хятадын Батлан хамгаалалтын  технологи үйлдвэрлэлийн газраас зохион байгуулсан цэргийн худалдааны 5  компани тус үзэсгэлэнд оролцож байна. УТ4 байлдааны танк, LҮ-80N зэвсэглэлийн  систем, LМS тэнгисийн усан онгоц, SLС-7 олон чадавх бүхий радар зэрэг Хятадын  тэргүүний тоног төхөөрөмжүүдийг үзүүлж, Хятадын цэргийн үйлдвэрлэлийн  технологийн судалгааны бодит хүчин чадлыг харуулжээ.

"Хятадын батлан  хамгаалах" сэдэвт үзмэрийн лангууны 400 ам дөрвөлжин метр талбайд, Хятадын эх  газар, агаарын болон тэнгисийн цэргийн тоноглолыг үзүүлж байна. Малайзын батлан  хамгаалалтын үзэсгэлэн бол тус салбар дахь дэлхийн нэртэй үзэсгэлэнгийн нэг  бөгөөд 2 жил тутамд нэг удаа зохион явуулдаг  юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл