solongonews
Хайраар тэтгэгдсэн амьдрал сайхан
2018-11-28 17:55
Хайраар тэтгэдсэн амьдрал сайхан.

Мэдээж өдөр тутмын амьдралд “Нэр хугарахаар яс хугар”, “Зоригтой хүн зорьсондоо хүрэх”, “Хүнд хүчрийн өмнө хөл нугарахгүй, бэрхийн өмнө бие бөхийхгүй” гэх мэт сайхан үг содон сургаалаар зорьсон бүхэндээ зориг шулуудан жолоо сунган ажиллах хүмүүст урам зориг өгөн хэлсэн байдаг. “Хайрын илч бадраасан Хасангоогийн явдал”-д өөрийнхөө бөөрийг нөхөртөө шилжүүлж өгсөн, маш хүнд сонголтын өмнө эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгчээс багийн нарийн бичгийн даргын тушаалыг үүрэн багийн ажлыг гялалзтал хийсэн, сайн дурчуудын баг бүлгэмтэй хамт Хорчин нутгаа дулаацуулсан, арга бүхнийг сүвэгчлэн баяжих замыг хайсан зэрэг үйл явдал нь Хасангоогийн ажил амьдралдаа хайртай, үйлсээ дээдэлсэн эрхэм дээд сэтгэлгээг илэрхийлэв. Бид түүний сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаанаас суралцах хэрэгтэй.

Хайраар урамшуулсан амьдрал сайхан. Хайраар зоригжсон амьдралын сайхныг эдлэх гэгч гэрийн гарал угсаагаар тогтох биш, орсон сургууль уншсан бичгээр болох биш, мөн чиний өндөр намхан, өнгө зүсээс ч шалтгаалах биш, харин чиний өөрийгөө тасралтгүй урамшуулан зоригжуулж, тасралтгүй тэмцдэгт байна. Ажил амьдралдаа бид Хасангоо шиг хайраа зориулах л юм бол жаргалтай амьдралаа цогцлоож, ирээдүйдээ ер бусын ажил үйлс бүтээж чадах нь лавтай.

Хайрын эрчинд хөдөлмөр тэмцэл ундарч, хөдөлмөр тэмцэл хүсэл мөрөөдлийг биелүүлдэг учиртай. Хайрын илч бадраасан Хасангоогийн үйл ажиллагаа нь хайрын урмаар саад бэрхшээлийг эрхшээх, өөрийн биеэ ялан дийлж, хувь заяагаа өөрчилсөн явдал юм. Түүний ажил гэвэл шуурхай орж, ардаа гэвэл аль байдгаа зориулж, шинийг санаачлах, цаг мөчтэй уралдах, эр нөхрийнхөө төлөө халуун амиа өгөхөөс буцдаггүй хайр сэтгэл нь хол ойрдоо үлгэр жишээ болж, нутаг орноо гэрэлтүүлж явах нь гарцаагүй.

Зохиогч: Нийтлэл: Өргөн
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл