Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо нь 06-р сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл Шэньжэнь хотод болсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Тяньжин хот нь технологийн мэдрэмжийг тодотгож, “Сайн байна уу Тяньжин хот”, “Тяньжин хотын үнэр амт“ хэмээх бичлэгээр дамжин хотоо танилцуулж, Тяньжины соёл, аялал жуулчлалын нэгдсэн өвөрмөц төслүүд, уламжлал, орчин үеийн байдлыг нэгтгэсэн хотын сэтгэл татам байдлыг хүмүүст харуулсан байна. Энэ удаа нь соёл, аялал жуулчлалын нэгдсэн байдал, соёлын эд зүйлсийг "амьлуулах" болон Тяньжины бэлэг дурсгал гэсэн гурван гол хэсгээс бүрдсэн байна.
Соёл, аялал жуулчлалын нэгдгэсэн байдлыг танилцуулах хэсэгт Хайхэ голын аялал жуулчлалны агуулгад анхаарч, усан онгоц, эрүүл мэндийн үйлчилгээ, зочид буудал зэрэг агуулгыг хамарч, зураг, үсэг бичиг, аудио, видео бичлэгээр дамжуулан нийгмийн ашиг тус, эдийн засгийн ашиг тусыг бодитойгоор хөгжүүлэх арга хэмжээ, ололт амжилтыг танилцуулж байна.
Соёлын эд зүйлсийг "амьлуулах" хэсэгт, Үндэсний далайн музей, Тяньжиний музей, Байгалийн түүхийн музей зэрэг соёл, музейн газрууд байгууллагын механизмын шинэчлэл, соёл, бүтээлч бүтээгдэхүүний хөгжилд гаргасан ололт амжилтыг харуулахад анхаарлаа хандуулж, Видео бичлэгээр дамжуулан хүмүүст Тяньжиний соёлын музейг "үзэх" боломж олгожээ.
Тяньжины бэлэг дурсгалын хэсэгт Урлагийн хамтлагууд газар дээр нь уран сайхны тогтолт зохион байгуулж, үндэсний мастеруудын газар дээр нь шавраар дүрс бүтээх, “Янлюү өсвөр насны зураг” модон сийлвэр хийх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан байна.
