solongonews
Олимпын наадмын бэлтгэлд “хэмнэлт”-ийг эрхэмлэж байна
2018-06-07 19:48
Олимпын наадмын бэлтгэлд “хэмнэлт”-ийг эрхэмлэж байна.

Пёнчаны өвлийн олимпын наадмын дүгнэлтийн хурал 06-р сарын 05-нд Бээжинд өндөрлөлөө. Пёнчан хотын дараа өвлийн олимпын наадмыг зохион байгуулах ажил Бээжин хотод шилжиж ирэв. Энэ оны 2-р сард Пёнчанд нийтэлсэн Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны олимпын наадмыг бэлтгэн зохион байгуулах “шинэ тогтоол” Бээжингийн өвлийн олимпын наадмын “Шинэ бүтээмж, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах” үзэл баримтлалтай ихээхэн уялдаж байна. 5-ны өдөр Бээжин хотноо ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ: 2022 оны өвлийн олимпын наадмын бэлтгэл ажил өөрчлөлт шинэчлэлийн үр ашгийг хүртэж байна гэжээ.

ОУОХ-ны уламжлал ёсоор өнгөрсөн наадмыг дүгнэх хурлыг дараачийн наадмыг зохион байгуулах газар хийдэг билээ. Пёнчаны амжилтад хүрсэн туршлагыг дүгнэхийн зэрэгцээ ашиг сонирхол бүхий талууд Бээжин хотод анхаарлаа төвлөрүүллээ. Дүгнэлтийн хурлын дараа Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын гүйцэтгэх захирал Чэнь Жинин Бээжингийн олимпын бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм.

“Бээжин хотод болох тэмцээний бүсийн Үндэсний уран гулгалтын төв, Яньчиний тэмцээний бүсийн Үндэсний уулын цанын төв, Чарганы спортын төв, Жанчхүүгийн тэмцээний бүсийн гол тоног төхөөрөмжийн барилгын ажил нэгэнт эхэлсэн. Үкөсүний сагсан бөмбөгийн ордныг ирэх оны сагсан бөмбөгийн олон улсын тэмцээний дараа, Үндэсний хурлын төвийг 2021 онд тус тус өөрчлөн засварлана. Бусад талбай заалыг өөрчлөн шинэтгэх ажил энэ онд эхэлнэ. Тэмцээний бүсүүдийг холбосон Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр зам, Яньчин-Зунли чиглэлийн хурдны авто зам, Бээжин-Яньчин чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтыг ирэх оны сүүлчээс өмнө дуусгаж, ашиглалтад оруулах юм.”

Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион байгуулах комисс наадмын лого тэмдгийг нийтэлж, олон нийтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нийтэлжээ. Өвлийн олимпын танин мэдэхүйг түгээх боловсрол бага, дунд сургуульд бүх талаар өрнөж байна. Өнгөрсөн өвөл хотын иргэдийн дунд олон нийтийн цас мөсний иж бүрэн арга хэмжээ зохиож, түүнд давхардсан тоогоор 4.5 сая хүн оролцсон юм.

Бээжингийн бэлтгэл ажлыг ОУОХ өндрөөр үнэлэв. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах: Бээжин хот өргөдөл өгсөн шатнаасаа эхлэн олимпын наадмын өөрчлөлт шинэчлэлийн төсөл “2020 оны олимпын наадмын үйл явц”-ын шаардлагыг хэрэгжүүлсээр ирсэн. Өөрчлөлт шинэчлэлийн шинэ тогтоол одоо хэрэгжиж байна. Өвлийн олимпын зохион байгуулах комисс байрлаж буй Нийслэлийн төмөрлөгийн үйлдвэрийн парк бол хамгийн сайн жишээ юм. Урьд үйлдвэр байсан газрыг одоо амралт, зугаа цэнгэл, спортын төв болгосон гэжээ.

Томас Бах, өвлийн олимпын наадам Бээжин орчмын бүс нутгийн хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлж байгаа нь харагдаж байна гэж үзжээ.

“Бидний итгэж найдсанаар, Хятад улсын зохион байгуулагчид амлалтаа бодитоор хэрэгжүүлж байна. Тэд тогтвортой чанарыг Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл бүтээн байгуулалтын гол сэдэв болгож, 2008 оны зуны олимпын наадмын олон талбай заал, төхөөрөмжийг шинээр ашиглах гэж байна.”

Бээжингийн өвлийн олимпод Үндэсний “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний “Усан сан” бассейн, Үкөсүний спортын төв зэрэг зуны олимпын наадмын бэлэн байгууламжуудыг шинээр ашиглаж байна. Шаардлагатай засвар шинэчлэл хийсний дараа эдгээр нь өвлийн олимпын наадамд өөр өөр хэв маягийг харуулах болно.

Шинэ тогтоолд “хэмнэлт”-ийг чухалчилж буй нь олимпын наадмыг зохион байгуулагч талын олон сая долларын зардлыг хэмнэх магадлалтай байна. Бээжингийн хувьд тус шинэчлэлийн ашиг тусыг хүртэж байгаа. Энэ тухай Томас Бах ингэж ярьжээ.

“Зохион байгуулагчид ихээхэн үр ашигтай ажиллаж байна. Тэд нэг талаар өөрчлөлтийн төслөөс олгосон орон зайд их эрэлхийлэл хийж, хэмнэлтийг эрхэмлэн, нөгөө талаар олимпын наадам ба тамирчдад өгөх мэдрэмжийг баталгаажуулсан юм.”

Шинэ тогтоолд дурдсан 100 гаруй төрлийн өөрчлөлтийн арга хэмжээнд, талбай заалын хэмжээг багасгах, зам харилцааг шинээр төлөвлөх, нэгэнт байгаа дэд бүтцийн төхөөрөмжийг сайжруулах, тэмцээний олон төрөлд хамтад нь ашиглах заал гэх мэтийн олон талыг хамарсан юм. Томас Бах: Шинэ тогтоол өвлийн олимпын наадмыг Бээжингийн болон Хятадын алс хэтийн хөгжлийн зорилтод нийцсэн спортын цуглаан болгон төлөвлөхөд тус болно гэжээ.

“Олимпын өөрчлөлт шинэчлэлийн төслөөс анх удаа бүх талаар үр ашиг хүртэж буй тус наадмыг зохион байгуулагчийн хувьд, уралдаан тэмцээн зохион байгуулах, тамирчдад өгөх мэдрэмж, ялангуяа олимпын наадмын тогтвортой хөгжил, найдвартай байдлын талаар Бээжин шинэ стандарт тогтооно гэдэгт бид итгэлтэй байна.”

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл