Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалах ямны сайд Вэй Фэн 16-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай утсаар ярьсан байна.
Вэй Фэн хэлэхдээ,сүүлийн өдрүүдэд Хятадын хоёр чуулган амжилттай өндөрлөсөн бөгөөд хурлаар “Арван дөрөвдүгээр таван жилийн төлвөлгөө” ба 2035 он хүртэлх урт хугацааны зорилтуудын тоймыг баталсан байж,орчин үеийн социалист орныг байгуулах шинэ аяныг эхлүүлсэн юм. Хятад улс хоёр орны удирдагчдын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байж,хоёр орны цэрэг армын хоорондын гүн гүнзгий, бат бөх солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаална гэжээ.
Г.Сайханбаяр,Монголын тал Хятадын хөгжил,бүтээн байгуулалт болон коронавирусийн эсрэг тэмцэлд тогтоосон амжилтуудыг өндөрөөр үнэлж бий бөгөөд цаашид Хятад улстай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж,гүнзгий хамтран ажиллаж,талуудын цэрэг армийн харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэжээ.
