solongonews
Ши Жиньпин тогтвортой хөгжлийг дэмжих форумд баярын захидал илгээв
2021-09-02 17:26
Ши Жиньпин тогтвортой хөгжлийг дэмжих форумд баярын захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ:

Модлог ургамлын технологи бол "өвсөөр модыг орлуулах" аргаар боловсруулсан Хятадын өвөрмөц технологи юм, хөдөө аж ахуйн гурван гол эх баялаг болох гэрэл, дулаан, усыг өндөр үр ашигтайгаар ерөнхийлөн ашиглаж, ургамал, амьтан, мөөг гэх гурван амьд бодисын мөчлөг үйлдвэрлэл өрнөж, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин гэх гурван томоохон үр ашгийг уялдуулснаар, экологи, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдалд ашигтай юм. Би урт хугацаанд модлог ургамлын технологийн олон улсын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, 2001 онд модлог ургамлын технологиор гадаадад туслах Хятадын анхны үлгэр жишээ бааз Папуа Шинэ Гвинейд байгуулагдаж, одоо болтол энэхүү технологийг бүх дэлхийн 100 гаруй оронд түгээж, хамтын ажиллагаа нь ядуурлыг арилгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сэргээгдэх нөөцийг ашиглах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах зэрэг хөгжлийн зорилтуудтай нягт уялдаж, орон нутгийн хөгжлийг ахиулах болон ард түмэнд аз жаргал авчрахад чухал үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй орнуудын өргөн хүрээллийг олсон гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо:

Хятад улс холбогдох талуудтай хамт байж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хятадын оюун ухаан, төслийг үргэлжлэн хандивлаж, модлог ургамлын технологийг хөгжиж буй орнуудын өргөн олон ард түмэнд аз жаргал авчирдаг "жаргалын өвс" болгоход бэлэн байна гэжээ.

Модлог ургамлын технологиор гадаадад тусалсан 20 жилийн ой буюу тогтвортой хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны форумыг мөн өдөр Бээжинд онлайн болон оффлайн арга хэлбэрийг уялдуулан зохион байгуулж, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний газар болон Фү Жянь мужийн захиргаа хамтран зохион байгуулсан байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл