19-р сонгуулийн Хятадын Коммунист Намын Төв Хорооны 5-р бүгд хурал 10-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бээжинд болж, “2035 оны зорилт”, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжилд системтэй төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө боловсруулан тогтоолоо.
Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Ван Жиган 30-ны өдөр болсон Бүгд хурлын үзэл санааг тайлбарлах хэвлэлийн бага хурал дээр:
- Шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, нээлттэй хамтын ажиллагаа нь харилцан эсэргүүцэлдсэн харилцаа биш, Хятадын шинжлэх ухаан, технологийн нээлттэй хамтын ажиллагааны хурд илүү их байх болно. Дотоодын болон олон улсын орчны шинэ өөрчлөлтийн үед Хятад улсад хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, өндөр чанартай хөгжлийг дэмжих, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгохын тулд урьд өмнө хэзээ ч байгаагүй их технологийн инновацийн шийдлүүд шаардагдаж байна гэж хэллээ.
