solongonews
Хилээр орж, гарах үнэмлэхийг улсын хэмжээнд хийдэг боллоо
2019-04-15 16:53
Хилээр орж, гарах үнэмлэхийг улсын хэмжээнд хийдэг боллоо.

Энэ оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн энгийн паспорт, Хонконг, Макао, Тайваньд нэвтрэх зэрэг хилээр орж, гарах үнэмлэхийг Хятад улсын дотоодын дурын нэг хилээр орж, гарах удирдлагын газар хийж болохоор болсон нь нутгаасаа хол байгаа иргэдэд таатай нөхцөл боломжийг олгож байгаа аж.

04-р сарын 03-ны өглөө Хэбэй мужийн Цанжү хотын Шюй Цунмин Эрээн хотын Нийтийн Аюулгүй Байдлын Товчооны зөвшөөрлийн танхимын орох, гарах цонхонд ирж, хүснэгт бөглөн холбогдох зургийг авчээ. Шюй гуай Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хотноо бизнесийн ажлаар явах гэсэн боловч паспортаа алдагдсан байна. Шюй гуай интернэтээс боомтын хилээр орж, гарах үнэмлэхийг “Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хийдэг” болсон гэх мэдээллийг олж хараад түүний амьдарч байгаа Эрээн хотод паспортаа нөхөн бүрдүүлж болохыг мэдсэн байна. Шюй гуай:

- Боомтын хилээр орж, гарах үнэмлэхийг “Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гүйцэтгэх” болсонд маш их баяртай байна. Бид шиг гаднын ажилчин бичиг баримтаа алдвал нутаг буцах хэрэггүй болсон нь цаг хугацаа, хүний хүчийг хэмнэх болно гэлээ.

Эрээн хотын Дотоодыг Хамгаалах товчооны хилээр орж, гарахыг шалгах үйлчилгээний цонхны цагдаа Саруул:

 - Улсын Нүүдэл Ардын Удирдлагын Товчооны Засгийн газрын үйлчилгээний сайт 04-р сарын 01-ний өдрөөс нээгдсэн. Тус сайт нь гэрч баримтыг урьдчилан бэлтгэх, гэрч баримтын авах лавлагаа, гэрчилгээний лавлагаа, хилээр орж, гарсан тэмдэглэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлагын лавлагааг гаргаж, 24 цагаар олон нийтэд үйлчилгээ үзүүлж байна. 

Тус төрлийн төрийн шинэ бодлого нь 2018 оны Дотоодыг Хамгаалах Яамнаас нийтэлсэн хилээр орж, гарахыг шалгах найман төрлийн арга бодлого ба Улсын Нүүдэл Ардын Удирдлагын Товчооноос нийтэлсэн “Ганц удаа хөөцөлдөх” дүрэм, ард иргэдэд ашигтай 5 төрлийн арга бодлогын дараагийн бас нэгэн чухал том “гарч орох, удирдах, үйлчлэх” өөрчлөлтийн арга болно. Өөрчлөлтийн хамрах хүрээ хэмжээ нь маш их бөгөөд дээрх гурван зүйлийг гүйцэтгэж чадахаар болов. Хятад улсын хэмжээнд энэхүү ажлыг гүйцэтгэж болох бөгөөд хуурай газрын ард иргэд ч Хонконг, Макао, Тайваньд аялах хүсэлт гаргаж болно. Гадаадад гарах, хилээр гарах гэрч баримтыг мөн гүйцэтгэх аж. Энэхүү ажил нь цаг хугацаа, зардал мөнгийг их хэмжээгээр хэмнэж байгаа төдийгүй баримт бичиг хөөцөлдөх дарамтыг хөнгөллөө.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.elht.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл