solongonews
Хятад улсын оюутнуудын хараан дахь Монгол Улс-2
2016-07-22 20:45
Хятад улсын оюутнуудын хараан дахь Монгол Улс-2

МЭРГЭН: МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХУВЬД БИ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ОМОГШИНО

Манай редакцид  Бээжингийн Үндэстэний их сургуулийн монгол хэл-утга зохиолын ангийн таван Өвөр Монгол оюутан дадлага хийхээр ирлээ.

Тэд Монголд анх удаа ирж буй бөгөөд анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай. Бид найруулга, аялгыг нь их өөрчлөлгүйгээр та бүхэнд хүргэж байна.

Надад Монгол Улсад дадлага хийх хувь тохиож Ази тивээр, Монгол нутгаар тойрч үзэв. Монгол үндэстний мандан хөгжиж, эзэн Чингисийн мэндэлж өссөн нутгаар явахад сэтгэл зүрх минь өөрийн эрхгүй догдолно.

Би эзэн Чингисийн талбайд очиж, тойрон үзэж, Богд ууланд гарч даатган залбирлаа.

Эзэн Чингисийн хөргийг Богд ууландаа сийлэн, Төрийн ордны өмнө хөшөөг нь босгосон нь намайг омогшуулж чадлаа.  Монгол Улс ийнхүү эзэн Чингисээ дээдэлж байгаад би омогшихгүй байхын аргагүй.

Туул голын хөвөөгөөр анд найз нартайгаа тоглож ч  явлаа. Үнэхээр баян монгол орон, өргөн уудам тал нутаг, ариун тунгалаг гол мөрнийг хараад сэтгэл зүрх маань тэнийлээ.

Даяаршлын нийгэмд, бүгд хотожсон энэ цаг үед монгол нутаг онгоноороо хадгалагдаж байгаад бишрэх сэтгэл төрөв. Элсний нүүдэл, агаарын болон аж үйлдвэрийн бохирдол дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.

Монгол Улс байгалиа ийнхүү сайхнаар нь хадгалж үлдсэн нь монголчууд бидний эрт үеийн байгаль нутгаа хамгаалж явсан удамшлын илрэл юм.

Монголчууд маань дэлхийн нуруунд нэгэн бие даасан том гүрэн болон оршин тогтнож, өөрийн шүтлэг бишрэл, соёл урлагаараа дэлхийн олон үндэстэнд гайхагдан бишрэгдэж байгаад монгол үндэстний хувьд би өөрийн эрхгүй омогшино.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл