solongonews
БНДАУ-д ”Дэлхийн интернет сүлжээний их хурал” болов
2014-11-20 18:31
Ма Кай интернет сүлжээний холбоо байгуулж, интернет сүлжээний эдийн засгийн хөгжлийг ахиулж, интернет сүлжээний техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, интернет сүлжээний аюулгүйн баталгааг биелүүлэх дөрвөн зүйлийн санал дэвшүүлж, олон орон хамтран ажиллаж, дэлхийг улам сайн сайхан болгоё гэжээ


 Энэ сарын 19-нд Жэжян мужийн Үжэньд "Дэлхийн интернет сүлжээний анхдугаар их хурал" боллоо. Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай хуралд оролцож үг хэлсэн байна. Ма Кай: -Дундад улс одоо иж бүрэн баялаг нийгмийг байгуулах "Хоёр зуун жил"-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэх зангилаа үед оршиж байна, энэ цаг үед интернет сүлжээ маш их үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

        Ма Кай: -Дундадын засгийн газар интернет сүлжээний эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Мөн интернет сүлжээний хөгжилд түүхэн боломж тохиож байгаа бөгөөд бага бус эрсдэл тулгарч байна гэжээ.

 Ма Кай интернет сүлжээний холбоо байгуулж, интернет сүлжээний эдийн засгийн хөгжлийг ахиулж, интернет сүлжээний техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, интернет сүлжээний аюулгүйн баталгааг биелүүлэх дөрвөн зүйлийн санал дэвшүүлж, олон орон хамтран ажиллаж, солилцоо хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, интернет сүлжээг бүх хүн төрөлхтөнд үйлчлүүлж, дэлхийг улам сайн сайхан болгоё гэжээ.  

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл