

Энэ жил 45 настай Сайнцэцэнд нэг мөрөөдөл бий. Тэр нь нутаг орныхоо өнгө үзэмж, эртний түүх соёл, үндэстний өвөрмөц онцлогт түшиглэн, тал нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, жуулчдад нүүдлийн соёлыг ойлгуулах зорилготой юм.

Сүүлийн жилүүдэд Шулуунхөх хошуу орон нутгийн онцлогтой соёл, аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлсэн хөгжлийн хандлагаар "Нүүдлийн соёлын аялал жуулчлалын үлгэр жишээ бүс" байгуулж байна. Орон нутгийн засаг захиргааны урамшууллын бодлого Сайнцэцэнд урам өгчээ. Энэ хавар тэдний гэр бүлийнхэн 100 мянган юаниар нутагтаа "Нүүдлийн соёлын тухай туршилтын цэг" гарган ажиллуулж, уламжлалт амьдралын өнгө төрхийг илүү мэдрүүлэн, жуулчдад “Монголчууд” гэж хэн болохыг ойлгуулахыг хичээж байна.

Шулуунхөх хошууны засаг захиргаа малчдыг иймэрхүү туршилтын цэг ажиллуулахыг дэмжиж, интернэт ашиглах зэргээр суртал ухуулгын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Сайнцэцэний эрхэлж буй туршилтын цэг ашиг орлого олох төдийгүй интернэтийн маркетингийн загварыг ч ахиулж байгаа юм. Сүүлийн үед тэднийд ажилд орсон охид нь богино хэмжээний видео бичлэг хийж, интернэтээр танилцуулан, түүний хийсэн уламжлалт цагаан идээг борлуулдаг болжээ.
