Хятад Пакистаны найрсаг хамтын ажиллагааны харилцаа гурав дахь талд чиглээгүй
2017-06-07 22:03
Хятад улс Пакистанд цэргийн бааз байгуулах төлөвлөгөөтэй байна гэж Америкийн батлан хамгаалах яамны хэлсэн үгтэй холбогдуулан дараах үгийг хэлсэн байна.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин хэлэхдээ:
- Хятад, Пакистаны найрсаг хамтын ажиллагааны харилцаа гурав дахь талд чиглээгүй бөгөөд энэ нь ч өөр өөрийн олон улсын амлалтад нийцэж байгаа юм гэсэн байна. Хуа Чүнь-Ин:
- Америкийн талын нийтэлсэн тайлан бодит хэргийг гуйвуулж, Хятадын батлан хамгаалахын байгуулалтад зүй бус үнэлгээ өгч, Хятадын талын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах үйл ажиллагаанд хариуцлагагүй үг хэлснийг бид анхааралдаа авсан бөгөөд үүнийг эрс эсэргүүцэж байна гэж хэллээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
