solongonews
Хятад улсын хэмжээнд ургац хураалтын явц 55 хувьтай байна
2022-06-07 11:33
Бүх Хятадын хэмжээнд 167 сая мү өвлийн буудай хурааж, ургац хураалтын явц 55 хувьтай байна.

    Нийт Хятад улсын хэмжээнд их хэмжээний буудай хураах ажлыг 05-р сарын 28-ны өдөр бүрэн эхлүүлснээс хойш орон нутгийн болон салбар нэгжүүд өндөр зохион байгуулалт, үйлчилгээний баталгаа гаргаж, улсын хэмжээнд буудайн хураалт ерөнхийдөө жигдэрч, бүс нутаг дамнасан механик хураалт ерөнхийдөө жигд, эмх цэгцтэй явагдаж, өдөр тутмын механик ургацын талбай 8 хоног дараалан 10 сая мү/15мү=1га/-аас давсан юм.

    Хөдөө Аж Ахуй Хөдөө Тосгоны Яамны илгээлтийн дагуу 06-р сарын 06-ны байдлаар бүх Хятадын хэмжээнд 167 сая мү/15мү=1га/ өвлийн буудай хураан авч, ургац хураалтын явц 55 хувьтай байна. Буудайны хураалтын тал хувийг өнгөрсөн оныхоос хоёр хоногийн өмнө хураан авчээ. Үүнд, Сычуань, Хүбэй мужид буудай хураах ажил үндсэндээ дуусч, Аньхүй муж дахь буудайн ургац хураалтын ажил эцсийн шатандаа орж, Хэнань мужийн буудайн хураалтын явц 80 гаруй хувьд хүрч, Жянсү мужийн буудайн хураалт нь  талаас давсан байж, Шааньси, Шаньдүн, Шаньши, Хэбэй зэрэг мужууд буудайн ургацын хураалтын оргил үе рүү орох гэж байна.

   Хөдөө Аж Ахуй Хөдөө Тосгоны яамнаас эл орон нутгаас  механик хураалт эрэлт нийлүүлэлтийг үнэн зөв уялдуулж, механик хураалт, тариалалтын тусламжийг бэлтгэж, ялангуяа цар тахлын нөлөөллийн улмаас төрөлх нутаг руугаа буцаж чадахгүй байгаа тариаланчидад ургац хураалтын хүндрэлийг шийдвэрлэх, тарих ажлыг явуулах зэрэг туслах ажлыг үргэлжлүүлэн сайн хийхийг шаардаж байна. Механик хураалтын ажилд тав тухыг дээд зэргээр хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэвтрүүлэх, тос хэрэглэх зэрэг олон төрлийн арга хэмжээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлагатай байна. Мөн механик хураалтын ажлыг эрчимтэй ахиулж, буудай хатаах талбай, хатаах байгууламжийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохицуулхыг шаардав.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://news.dayoo.com/china
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл