Хятадын Ардын банкны хамгийн сүүлд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 10-р сард Хятад улсын юанийн зээл 826 тэрбум 200 сая юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 136 тэрбум 400 сая юаниар нэмэгдсэн байна. 10-р сарын эцсийн байдлаар Хятад улсын дотоодын болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 196 их наяд 380 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувиар өсөж, сарын эцсийн юанийн зээлийн үлдэгдэл 190.29 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн байна.
Урьдчилсан тоо баримтаас үзвэл, энэ оны 10-р сард Хятад улсын нийгмийн санхүүжилтийн хэмжээ 1 триллион 590 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 197 тэрбум юаниар, 2019 оны мөн үеэс 721 тэрбум 900 сая юаниар нэмэгдсэн байна. Үүний дотор бодит эдийн засагт олгосон юанийн зээл 775 тэрбум 200 сая юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 108 тэрбум 900 сая юаниар нэмэгджээ.
