
Нээлт бол аливаа улс орон болон бүс нутгийн хөгжих цорын ганц арга зам юм. Засгийн газрын ажлын тайланд дурдсан “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг эртэй дэмжих гэсэн дурдлагад хандуулан бүх Хятадын ардын төлөөлөгч буюу ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Бао Мандаа хэлэхдээ, Өвөр Монгол орон гадаадад нээлттэй сайхан боломж тохиолыг угтан авчирсан. Намын төв хорооноос Өвөр Монгол оронд байрлуулсан стратегийн дагуу өвөр Монгол орон “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад гүнзгий оролцож, Өвөр Монгол орноо Хятадын умардад нээлттэй чухал цонх болгон бүтээн байгуулах болно.
Одоогоор, Өвөр Монгол орны эдийн засгийн гадаад худалдааны хараат байдал 4.4%-д хүрч, бүх Хятадын дундаж төвшнөөс доор байлаа. Шинэ нэг ээлжийн гадаад нээлтийн шинэ загварт нүүрлэсэн Өвөр Монгол орон хэрэн боломж тохиолоо ашиглан, “торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалтыг дэмжих тухай Бао Мандаа төлөөлөгч хэдэн талын сануулга дурдав.
Дэд бүтцээр холбогдохыг цаашид улам ахиулж, Бээжин—Улаанбаатар—Москва чиглэлийн өндөр хурдны хонгил байгуулах ажилд идэвхтэй оролцож, Орос Монгол хөрш бүс нутгуудтай холбох хил дамнасан төмөр зам, авто замын байгуулалтыг ахиулж, дэд бүтцээр холбогдох төвшнөө бүх талаар дээшлүүлнэ.
Төрийн бодлогын харилцаа холбоо, ардын харилцаа холбоогоо цаашид удам бэхжүүлнэ. “Нэг бүс нэг зам”-д нэгдэн уялдахад энэ хоёр тал нь дутагдаж болшгүй. Өвөр Монгол орон Орос, Монголын бүс нутгуудын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тогтолцоогоо төгөлдөржүүлж, Хятад Монгол Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны төлөвлөлтөө зөвлөж байна. Мөн Өвөр Монгол орон Орос болон Монгол Улсын бүс нутгийн засгийн газар хооронд тогтмол хугацаатай уулзалтын механизм байгуулахыг эрчимжүүлж байна. Өвөр Монгол орны удирдлагууд Орос болон Монгол улсын удирдлагуудтай харилцан айлчлал хийж, харилцаа холбоогоо бэхжүүлж, талуудын ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнтэй явагдахыг дэмжинэ. Мөн Өвөр Монгол орон боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг талын давуу талдаа түшиглэн Орос, Монголын оюутнуудыг элсэх цар хүрээгээ тасралгүй өргөтгөж, хил дамнасан аялал жуулчлал зэрэг аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, Хятад Монгол Оросын хил дамнасан аялал жуулчлалын бүсийг бий болгоно.
Хамтын ажиллагааны тавцанг бий болгоно. Хятад Монголын экспо, Эрээн хотод зохиогддог Хятад Монгол Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум зэрэг эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тавцанг гүйцэд ашиглана. Манзуур, Эрээн хотын гол чухал хөгжил нээлтийн туршилтын бүсийн бүтээн байгуулалтын хэрэгжилтийг хурдасгаж, Манзуурын гаалиас хөнгөлөх бүсийн хаалттай ажиллахыг ахиулж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, Хятад Монголын чөлөөт худалдааны бүс эрт нэг өдөр ашиглалтад орохыг ахиулна. Үүний сацуу одоогоор байгаа хамтын ажиллагааны тавцангаа гүйцэд ашиглаж, барааны худалдаагаа өргөтгөхийн дагуу Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, төмөр, ган, нүүрс, өнгөт металлын аж ахуйн нэгжийн гадагш гарахыг дэмжиж, эх баялгийг нээн ашиглах болон гүүн боловсруулах зэрэг худалдааг өрнүүлэн, хил дамнасан цахим худалдаа, үүл тооцоолох машин зэрэг үйлчилгээний худалдааг нээнэ.
“бид гадаад нээлтээ тасралгүй өргөтгөж, нээлт дундаа хөгжлийн шинэ эрч хүчийг эрчимжүүлэн, өөрчлөлтийн шинэ хөдөлгүүрийг нэмэгдүүлж өрсөлдөөний шинэ давуу талаа дээшлүүлэн Өвөр Монголоо Хятадын умардад нээлттэй чухал цонх болгон бүтээн байгуулна” гэж төлөөлөгч Бао Мандаа итгэл дүүрэн хэлнэ.
