solongonews
Эхний хагас жилд 43.85 сая га талбай газрыг ойжуулав
2017-07-05 11:52
Эхний хагас жилд Хятад улсын хэмжээнд нийт 43.85 сая га талбай газрыг ойжуулав.

Хятад улсын ой шугуйн тэнхимийн товчооны хурлаас мэдээлснээр, энэ оны эхний хагас жилд Хятад улсад нийт  43.85 сая га талбай газрыг ойжуулж, оны ойжуулах төлөвлөгөөний 66 хувийг биелүүлжээ. 3.9 сая талбай ой шугуйг асран хамгаалан бойжуулсан нь оны төлөвлөгөөний 49 хувийг эзэлжээ. Энэ оны эхний  хагас жилд ой шугуйн аж ахуйн хөгжлийн байдал тогтуунаар дээшилж, ой шугуйн аж ахуйн ерөнхий өртөг 277 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар дээшилжээ.

Ой шугуйн импорт экспортын арилжааны тоо хэмжээ 70.97 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар өсчээ. Ой шугуйн аялал жуулчлал ид хөгжиж байгаа байдлаа баталж, жуулчдын тоо 700 саяд  хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл