solongonews
Соёлын аж үйлдвэрийн яармагт оролцогчдын тоо 2 саяыг давжээ
2023-01-03 15:02
Хятадын 18 дахь удаагийн соёлын аж үйлдвэрийн яармагт оролцогчдын тоо 2 саяыг давжээ.

Хятадын (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн XVIII яармаг 02-ны өдөр өндөрлөжээ. Яармагт нийт 100 мянга гаруй соёлын бүтээгдэхүүн дэлгэгдэж, 4000 гаруй соёлын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын төслийг газар дээр нь дэлгэн үзүүлж, арилжаалсан бөгөөд гол талбай, салбар хуралдаан, холбогдох арга хэмжээний цэгүүд нийт 2 сая гаруй хүн оролцсон байна.  

Энэ удаагийн соёлын яармагийг оффлайн хэлбэрээр гол болгон онлайнаар зэрэг зохион байгуулах хэлбэрээр Шэньжэний Олон улсын үзэсгэлэн яармагийн төвд хийжээ. Нийт 6 үзэсгэлэнгийн ордон 120 мянган ам метрт 2532 Засгийн газрын баг, соёлын байгууллага болон аж ахуйн нэгжүүд оффлайн оролцсон бөгөөд 870 байгууллага болон аж ахуйн нэгж онлайн үзэсгэлэнд оролцсон байна. 

Үүлэн дээрх соёлын яармагийн тавцанг өргөтгөн байгуулсан олон улсын ордон, олон улсын соёлын бүтээгдэхүүн болон соёлын аж үйлдвэрийн төслүүдийг онлайнаар дэлгэн үзүүлж, Хятадын соёлын “импортлох” болон дотоод гадаадын соёлыг харилцан уусгаж, шинийг бүтээж хөгжүүлсэн амжилтыг харуулж, Хятад орон болон “Бүс ба зам” дагуух орнуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг түлхүү анхаарав. 30 улс орны, хилийн чанадын соёлын байгууллага, аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцож, олон улсын Хятадын соёлын байгууллага болон аж ахуйн нэгжүүд уг яармагт соёлын аялал жуулчлал, соёл боловсрол, соёл урлаг, соёлын шинийг бүтээх зэрэг төсөл болон бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. 

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл